Буцах

“КОВИД-19” ХАЛДВАРЫН ҮЕД ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ЭХЭМҮТ-тэй хамтран “Коронавируст (КОВИД-19) халдварын үед хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь “Ковид-19” халдварын үед хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх бүх шатны эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн орны хүртээмж бага, хүний нөөцийн хомсдолтой үед хүүхдийг гэрийн болон бусад эрүүл мэндийн байгууллагын хяналтанд авч, эмчилгээнд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг зөв эрэмбэлэн ангилж, яаралтай тусламж үзүүлэх, хүндрэлээс сэргийлснээр хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшинг бууруулахад чиглэсэн юм.

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх, дүүрэг, тосгоны Эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төв, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 230 эмчийг сургалтад хамруулсан байна.

Дээрх цахим сургалтыг ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧА-ны дарга А.Оюунчимэг, ЭМТҮЧА-ны чанарын менежер Ч.Дуламрагчаа, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Энхтайван, Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго нар удирдан явуулсан юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР