Буцах

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТАД 152.838 ХҮҮХЭД ХАМРАГДЛАА

2021 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар, улирлын томуугийн эсрэг вакцинаар 2 настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 буюу нийт 152.838 /94,1 хувь/ хүүхдийг дархлаажуулсан байна.
Түүнчлэн жирэмсэн эмэгтэй 814 /6,1 хувь/ хамрагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 153.652 /89,2 хувь/ иргэнийг дархлаажууллаа.
Улирлын томуугийн эсрэг вакцины дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг түлхүү хамруулж буй бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Томуугийн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгт вакцинаа хийлгэх боломжтой юм.