Буцах

ГАДАРГУУГ ХЭРХЭН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ ЦЭВЭРЛЭХ ВЭ?

ГАДАРГУУГ ХЭРХЭН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖ ЦЭВЭРЛЭХ ВЭ?
Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж, халдвар тараах эрсдэлтэй тул гэр, ажил, албан газартаа энэхүү зөвлөмжийг заавал баримтлаарай. Үүнд:
- Ахуйн хэрэглээний бээлий өмсөх
- Саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх
- Халдваргүйжүүлэх уусмалаар арчих
- 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх
- Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх
- Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх
- Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах
- Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх
- Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх
- Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх.