Буцах

Н.СУГАР: ГУРАВДУГААР ТУНД ХАМРАГДСАН ИРГЭД КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВЧ БАЙНА ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Нэгдсэн шуурхай штабаас хийсэн мэдээллийн хүрээнд НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Одоогийн байдлаар, нийслэлийн нийт хүн амын 16 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Гуравдугаар тунд хамрагдсан иргэд коронавирусын халдвар авч байна гэдэг нь ташаа мэдээлэл. Гуравдугаар тунд хамрагдсан нийт иргэдийн нэг хувь л халдвар авсан гэсэн судалгаа бий. Нэмэлт тун хийлгэснээр коронавирусын халдвараас сэргийлнэ.
Гэхдээ гурван тун тариулсан иргэд халдвар авахгүй гэсэн үг биш. Дархлаажуулалтад хамрагдсанаар халдвар авсан тохиолдолд амь насыг аврах боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг сануулж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа хэмээн ярилаа.