НЭМГ-ын баталсан удирдамж дагуу 2022 оны 01 дүгээр сарын 7 ний өдөр төвийн 6 дүүргийн 12 өрхийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг Коронавируст халдвартай зэрэгцэн бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж буй энэ үед өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний зохицуулалт, чанар аюулгүй байдал, хүүхдийн эмчилгээний удирдамжийн хэрэгжилтийг үнэлж, мэргэжил арга зүйгээр хангах, зааварчилгаа зөвлөмж өгөх зорилготой сургалт зохион байгууллаа.
Мөн энэ өдөр Коронавирус (КОВИД-19) халдвар, хүүхдийн томуу, томуу төст өвчний үеийн өрхийн эрүүл мэндийн төвийн урсгал зохион байгуулалтын өнөөгийн байдал, хүний нөөц, ажлын ачаалал, тусламж үйлчилгээний зохицуулалт, бага насны хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношилгооны стандартын хэрэгжилт, гэрийн хяналт, чанар, аюулгүй байдал, үйлчүүлэгчид мэдээлэл өгч буй байдалд тус тус үнэлгээ хийж, өрхийн төвийн дарга, 60 гаруй эмч, эмнэлгийн мэрэгжилтнийг мэргэжил арга зүйгээр ханган зөвлөгөө өгч ажиллалаа.
Үнэлгээний дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад танилцуулан, үүрэг чиглэл өгч, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөвлөмж хүргүүлээд байна.