Буцах

Өнөөдөр Шүд, эрүү нүүрний төв гүйцэтгэлийн тайлангаа танилцуулж байна

Өнөөдөр Шүд, эрүү нүүрний төв 2021 онд ажилласан ажлын тайлангаа болон 2022 онд ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө НЭМГ-т танилцуулж байна.

Шүд, эрүү нүүрний төвөөс 2022 онд хийж, хэрэгжүүлэх ажлын захаас дурдвал:

Алслагдсан хороодын 2 цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийн үзлэгийн дүүргийн шүдний кабинет, хувийн хэвшлийн шүдний эмнэлэг, ТББ-тай хамтран “Эрүүл шүд, жаргалтай хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж. Мөн нийслэлийн харьяа дүүргүүдийн шүдний кабинетын эмч, эмнэлгийн ажилтнуудад арга зүй, зөвлөгөө өгөх “Телемедицин төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлэх юм. Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх “Healthy mounth” төсөл, иргэдийн дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх дадал, болгох "Эмчийг сонсъё" хөтөлбөр, “Ахмад настан” нээлттэй хаалганы өдөрлөг, Жирэмсний хяналтад байгаа эхчүүдэд зөвлөгөө өгөх “Маамуу” хөтөлбөр, асрамжийн газрын хүүхдүүдэд хийх үзлэгийг тогтмолжуулах, авагддаггүй шүдний шинэ технологийг нэвтрүүлэх гэх мэт олон хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгажээ.