Буцах

Томуу томуу төст өвчний 03 дугаар долоо хоногийн мэдээ

Томуу томуу төст өвчний 03 дугаар долоо хоногийн мэдээгээр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 202 сорьцонд шинжилгээ хийхэд 36 (17.8%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm вирус, 34 (16,8%) сорьцонд томуугийн В вирус, 16 (7,9%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус тус тус илэрсэн. Түүвэр сонголтоор 31 сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирус илрүүлэх шинжилгээгээр 4 (12,9%) сорьцонд амьсгалын замын синцитиал вирус, 4 (12.9) сорьцонд аденовирүс, 2 (6,4%) сорьцонд хүний метапневмони вирус тус тус илэрсэн байна.

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

- Шаардлагагүй тохиолдолд эмнэлэг болон олон нийтийн газраар явахгүй байх

- Сургуулийн сурагчдын хичээл эхлэхтэй холбоотой анги танхимын агааржуулалтыг тогтмол хийх

- Сургууль цэцэрлэгийн ирцийн тандалт хийх, шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тусгаарлах, хичээлээс чөлөөлөх

- Томуугийн дархлаажуулалтад хамрагдах

- Гэртээ болон ажил дээрээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх

- Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх,

- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах, алхах

- Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах

Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье!