Буцах

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2020.10.16

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

 

100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:

      1.       Нүдний эмч

      2.       Чих хамар, хоолойн эмч

      3.       Хоол зүйч

      4.       Дотрын эмч /Жирэмсний дотрын эмч/ 

    5.   Дурангийн эмч

    6.   Архивын эрхлэгч

    7.   ЭХО оношилгооны эмч

    8.   Тархвар судлаач /Халдвар судлаач/

    9.  Сургалтын менежер

    10. Шүдний эмч

    11. Мэдрэлийн эмч

 

            Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:

1.    Шүдний эмч

2.    Эх баригч бага эмч

     

            Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:

1.    Сэргээн засах эмчилгээний эмч

2.    Хөдөлгөөн засалч-2 

3.    Дотрын эмч

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:

-       Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-       Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай

-       Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах

-       Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай

-       Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.

Бүрдүүлэх материал:

-     Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг  А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)

-       Иргэний үнэмлэхийн хуулбар   

-       Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

-       Намтар

-       Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

-      Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808; 99757511; 88093044;