НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2020.10.19
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
1. Нүдний эмч
2. Чих хамар, хоолойн эмч
3. Хоол зүйч
4. Дотрын эмч /Жирэмсний дотрын эмч/
5. Дурангийн эмч
6. Архивын эрхлэгч
7. ЭХО оношилгооны эмч
8. Тархвар судлаач /Халдвар судлаач/
9. Сургалтын менежер
10. Шүдний эмч
11. Мэдрэлийн эмч
12. Гэмтлийн эмч
13. Эм зүйч
14. Угтах үйлчилгээний ажилтан
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:
1. Шүдний эмч
2. Эх баригч бага эмч
Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:
1. Сэргээн засах эмчилгээний эмч
2. Хөдөлгөөн засалч-2
3. Дотрын эмч
4. Нярав
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Намтар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808; 99757511; 88093044;