Буцах

Бэлэн байдлыг хангах тухай /Эмч, эмийн сангийн эрхлэгч нарт/

 

                   2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 ӨЭМТ, 15.1.2 сум, тосгоны эрүүл мэндийн төв, 15.1.4 клиник, 15.1.5 амаржих газар, 15.1.7 нэгдсэн эмнэлэг, 15.1.11 тусгай эмнэлэг, 15.1.13 төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичих, нийтийн үйлчилгээний бүх эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон тул хавсралтанд заасан арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдэж байна.