НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2021.03.01
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч, сувилагч тусгай мэргэжилтэн нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
1. Дурангийн эмч
2. Архивын эрхлэгч
3. Тархвар судлаач /Халдвар судлаач/
4. Хүний нөөцийн ажилтан
5. Нян судлалын эмч /Бактериологич эмч/Эмнэлзүйн эмгэг судлаач эмч/
6. Клиник, биохимийн эмч
7. Лаборант
8. Дотрын эмч
9. Эмчилгээний сувилагч /Өдрийн эмчилгээний сувилагч/
10. Хүүхдийн эмч
11. Гэмтлийн эмч
12. Мэсийн эмч
13. Дархлаажуулалтын сувилагч
14. Дотоод шүүрэл, булчирхайн эмч
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:
1. Эх баригч бага эмч
Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:
1. Хөдөлгөөн засалч
2. Дотрын эмч
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Намтар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808