Нээлттэй ажлын байрны зар
2021.10.15
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
1. Статистик мэдээллийн менежер
2. Эрүүл мэндийн даатгалын их эмч
3. Бичиг хэргийн эрхлэгч
4. Эх барих эмэгтэйчүүдийн эмч 2
5. Охид, эмэгтэйчүүдийн эмч
6. ӨЭМТ-ийн тусламж хариуцсан чанарын менежер
7. Мэдрэлийн эмч
8. Уламжлалтын эмч
9. Нүдний эмч 2
10. Хөнгөвчлөх эмчилгээний эмч
11. Хоол зүйч /НЭМ-ийн мэргэжилтэн/
12. Мэдээлэл технологийн инженер
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори2-т:
1. Дотрын эмч
- Эх барих эмэгтэйчүүдийн эмч
- Эх баригч бага эмч
- Чих, хамар, хоолойн эмч
- Цахим бүртгэлийн ажилтан
Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:
1. Нярав
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808; 88103224, 94141007
Нээлттэй ажлын байрны зар
2021.10.15