Нээлттэй ажлын байрны зар
2022.03.23
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:
1. Эх барих эмэгтэйчүүдийн эмч – үндсэн ажлын байр -1, түр ажлын байр -1
2. Охид, эмэгтэйчүүдийн эмч – үндсэн орон тоо
3. Хөнгөвчлөх эмчилгээний эмч – түр ажлын байр
4. Зүрх судасны эмч – үндсэн орон тоо
5. Дотоод шүүрлийн эмч - үндсэн орон тоо
6. Дурангийн эмч-Үндсэн орон тоо
7. Хүүхдийн эмч – түр орон тоо 2
8. Статистик мэдээллийн менежер-Үндсэн орон тоо
9. Статистикийн мэргэжилтэн- Түр орон тоо
10. Хөдөлгөөн засалч- түр ажлын байр
11. Үйлчлэгч
Дамбадаржаад байрлах Салбар амбулатори2-т:
- Эх барих эмэгтэйчүүдийн эмч – үндсэн орон тоо
Дамбадаржаад байрлах Сувиллын газар
1. Сэргээн засах эмчилгээний эмч – түр ажлын байр
2. Уламжлалт, бариа заслын сувилагч – түр ажлын байр
3. Ээлжийн сувилагч 2–түр ажлын байр, үндсэн-1
4. Хөдөлгөөн засалч- түр
5. Үйлчлэгч
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний алба
Харилцах утас –11350808; 88116057, 94141007