Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материалыг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв/Дүнжингарав, Мишээл, Драгон,6 буудал дахь Оргил худалдааны төв/-д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН
БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт албан хүсэлт гаргах хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар тодорхой бичих
2. Эрүүл мэндийн байгууллага байгуулахаар боловсруулсан төсөл нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичигдсэн байна
3. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/421 дугаар тушаалд заагдсан чиглэлээр төслөө ирүүлэхийг анхаарна уу.
ЖИЧ: Лаборатори, эмчилгээний гоо заслын чиглэлээр төсөл хүлээж авахгүй болохыг мэдэгдье.
4. Эмийн сангийн төслийг зөвхөн доор заасан хороодод авахыг анхаарна уу
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР
ЭМИЙН САНГИЙН ТӨСӨЛ АВАХ ХОРООД
№ |
Дүүрэг |
Хороо |
1 |
Сонгинохайрхан |
23,24,26,31 |
2 |
Баянгол |
10 |
3 |
Сүхбаатар |
15,20 |
4 |
Чингэлтэй |
7,8,16,17,19 |
5 |
Баянзүрх |
17,23,24,28 |
6 |
Хан-Уул |
5,8 |
7 |
Налайх |
3,4,6,7 |
8 |
Багануур |
2,4,5 |
9 |
Багахангай |
- |
Холбогдох дугаар: 11325054
Вэб хуудас: www.ubhealth.mn
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР