Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Байгалийн голомтод тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/772 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчид 2019 оны 08 сарын 15-ны өдрөөс “Хэрлэн” Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалтыг хамтран зохион байгуулж байна.
Тухайн захирамжийн хүрээнд Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр хяналт шалгалтаар илэрсэн мэрэгч амьтны дуудлагад үйлчлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Энэ өдөр Багануур дүүргийн Засаг дарга болон Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн тасаг зэрэг байгууллагуудын удирдлагууд, бусад албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр “Хэрлэн” шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаа, байгууллагууд хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлууд болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсэн арга хэмжээ боллоо.