Дүүргийн Засаг даргаар ахлуулж дүүргийн ЗДТГ-тай хамтран төвөөс алслагдсан өртөө зөрлөгийн иргэд, хөдөөгийн малчдад төрийн үйлчилгээг цаг алдалгүй чанартай хүргэх зорилгоор 10 дугаар сарын 23,24,28-ны өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 7 төрлийн шинжилгээ, 2 төрлийн оношлогоо, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг үзлэгт иргэдийг хамруулж ажилласан. Мөн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, Эрүүл Мэндийн төвөөс зохион явуулж байгаа ажлаа танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Тус ажлын хүрээнд нийт 68 иргэнийг үзлэгт хамруулсан.