Буцах

Өвдөгний үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

2019 оны 11 дүгээр сарын 8-нд БНЭМТөвийн гэмтэл, мэс заслийн тасаг болон ГГСҮТөвийн эмч нартай хамтран өвдөгний үе солих мэс заслыг дүүрэгтээ анх удаа амжилттай нэвтрүүллээ. Өвдөгний үе солих мэс засал нь насжилттай холбоотой 50-аас дээш насныханд түгээмэл тохиолддог ба  улсын лавлагаа шатлалын эмнэлэгүүдэд хийгддэг байсан тус мэс заслыг дүүрэгт хийсэнээр орон зай, цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэх юм. Цаашид манай эмнэлэг өвдөгний үе солих болон түнхний үе солих мэс заслыг бие даан тогтмол хийж, дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг олшруулахаар зорин ажиллаж байна.

 

73460666_415658825780345_6914058075590623232_n 74624063_425550564775016_2357102340084858880_n