Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага, бүтээлч санал, санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сайн туршлага” арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан.
“Сайн туршлага” арга хэмжээнд 4 чиглэлээр 9 бүтээл оролцуулсан. Үүнд:
“Эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах, аюулгүй байдлыг шийдвэрлэн ажилласан бүтээл”-д 2 сайн туршлага
- “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бүтээл”-д 1 сайн туршлага
- “Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи”-д 2 сайн туршлага
“Шинээр боловсруулсан ном товхимол, удирдамж, гарын авлага, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр”-д 4 сайн туршлага.
Энэ арга хэмжээнд 42 байгууллагын 272 бүтээл өрсөлдсөнөөс Нийслэлийн түргэн тусламжийн “Яаралтай тусламжийн ампултай тарианы цүнх” шилдэг 20 бүтээлээр шалгарч батламж авсан. Мөн оролцсон 9 бүтээлд батламж гардан авсан.