Буцах

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 321-р тогтоол “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан НЭМГ-ын 2019 оны 10 сарын 31 өдрийн  А/162 дугаар тушаалын дагуу  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ны хүрээнд Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад нарийн мэргэжлийн эмч нар урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт зохион байгууллаа.