Япон улсын Жайка ОУ-ын байгууллагын дэмжлэгээр Япон талын хэрэгжүүлэгч байгууллага “Кишокай” эрүүл мэндийн нэгдлийн эх баригч нар “Монгол улсын эх баригч нарын ур чадвар, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол олгох зааварчилгааг сайжруулах” төслийн үйл ажиллагаа эхэллээ. Энэхүү төсөл нь 2018-2019 оны хооронд 2 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд төсөлд хамрагдаж буй эх баригч нар жирэмсний үеийн хяналтын хөтөлбөрийг зөв зүйтэй хэрэгжүүлж чадахуйц төрөлт удирдах чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ удаагийн сургалтад Нийслэлийн Өргөө амаржих газрын 18 эх баригч хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдэн 90 минутын сургалтын хөтөлбөр боловсруулж 2020 оны 1-р улиралд сургалт зохион байгуулах зааварчилгааг Японы эх баригч нараас аваад байна.