Буцах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 109 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД “НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ЭЭС ДЭД БАЙР ХҮРТЛЭЭ…

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад анх удаа “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг Налайх дүүрэг зохион байгуулсан бол өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа “Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн хоёр үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр үе шатанд дүүрэг бүрийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулсан байна.

Харин хоёрдугаар шатны тэмцээн буюу “Нийслэлийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 25 сургуулийн 25 багийн 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, өрсөлдсөнөөс Сүхбаатар дүүргийн 3-Р СУРГУУЛИЙН БАГ Тэргүүн байр, Налайх дүүргийн 109-Р СУРГУУЛИЙН БАГ Дэд байр, Сонгинохайрхан дүүргийн 134-Р СУРГУУЛИЙН БАГ Гутгаар байранд тус тус шалгарсан байна. ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, НШЭНТ-өөс хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон сурагчдадаа болон багш, сурган хүмүүжүүлэгч, чиглүүлж, зөвлөсөн эмч нартаа баяр хүргэж, амжилт дүүрэн байхыг ерөөе.