Буцах

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд Томуу, томуу төст өвчний идэвхижил, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

           Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран  ТТТӨ-ий идэвхижил дэгдэлтийн үеийн  авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн байдлыг хэлэлцэн,  цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах уулзалт зохион байгууллаа.

            Томуугийн идэвхижил дэгдэлтийг бууруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн төв, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд амбулаториор уртасгасан цагаар ажиллан Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг тэнцвэржүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвөөс  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 46 ерөнхий боловсролын сургууль, 65 цэцэрлэгийн  багш, эмч, эцэг эх, хүүхдэд ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох, дархлаа дэмжих аргад сургах,  ирцийн тандалт хийх, халдвар хамгааллын дэглэмийг зөвлөх үйл ажиллагааны хуваарийг 2020 оны 3 дугаар сар хүртэл гарган ажиллаж байгааг танилцуулав.

Ханиад томууны дэгдэлттэй холбоотой иргэдийн дунд антбиотикийн зохисгүй хэрэглээ нэмэгдэж, эмчийн зааваргүй дур мэдэн эмчилгээ хийснээс хүүхэд хүндэрч байгааг онцлон эцэг эхчүүдэд зориулсан эмийн зохистой хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.

Уулзалтаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгээс өрхийн эмч  нарыг томуугийн эмнэлзүйн удирдамжийн сургалтад хамруулан ажлын байран дээр зөвлөн туслаж байгаа ажлуудын үр дүнг дурдан цаашид гэрийн эргэлтийн үйл ажиллагааны чанарыг сайржуулахыг ӨЭМТ-үүдэд үүрэгжүүлэв.

Энэхүү хамтарсан уулзалтыг сар бүр зохион байгуулсанаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд ТТТӨ-ийн идэвхижил дэгдэлтийн үеийн үйл ажиллагаанд  ахиц үр дүн гарч амьсгалын замын өвчлөлийн хүндрэл, орны ачаалал нэмэгдээгүй ажиллаж байна.