Буцах

“ХӨХНИЙ ДОНОР СҮҮНИЙ БАНК” байгуулах төсөл хэрэгжихээр боллоо.

Өнөөдөр дэлхий дахинд тулгараад байгаа гол асуудлын нэг бол хүүхдийг эхийн сүүгээр хооллох асуудал билээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд Нийслэлийн Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүд Герман, Япон, Солонгос, Турк зэрэг орнуудын туршлага дээр судалгаа явуулж “ХӨХНИЙ ДОНОР СҮҮНИЙ БАНК” байгуулах төсөл бичсэнээр өнөөдөр ийнхүү хэрэгжихээр боллоо. Энэ төслийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд болон удирдлагууд, Турк улсын Тика ОУ-ын байгууллагын Улаанбаатар хотын хөтөлбөр зохицуулах газрын зохицуулагч Сибэл Гүнэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав.Үүнд:

1.    SWB-A маркын ариутгагч

2.    BPR-5V160 –хөргөгч

3.    BKM-Z24B- автоклав

4.    Pigeon- хөхний сүү саагч /гар ажиллагаатай/

5.    Pigeon- хөхний сүү саагч /цахмлгаан ажиллагаатай/

6.    BYKG-III –био оюулгүй кабинет

7.    Сүү хадгалах уут-80мл

8. BDF-25H358-гүн хөлдөөгч зэрэг тоног төхөөрөмж хэрэгслийг ашиглаж ажиллахаар боллоо.