Буцах

ШУУРХАЙ МЭДЭЭ (КОРОНАВИРУС 2019-nCoV)

 Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит бус шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 01 дугаар сарын 26-ы өдрийн 14:00 цагт Чингэлтэй дүүргийн Эмнэлэг алба 41 хүний бүрэлдэхүүнтэй 97.5%-ийн ирцтэйгээр шуурхай хуралдаж “Шинэ коронавирус”-ын халдварын талаар мэдээлэл хийж, нийт ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцасны  жагсаалтыг гаргаж тусгаарлах өрөөний бэлэн байдлыг яаралтай хангаж ажиллах
  2. Эмнэлэгт хэсэгчлэн хорио тогтоох, ялангуяа нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй өвчтөн плат хооронд хэсүүлэхгүй байлгах,  өвчтөний цагийн тариаг тухайн плат болгонд очиж тарих
  3. Эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй иргэдэд тогтмол маск зүүлгэх
  4.  Эмнэлгээр үйлчлүүлэхээр ирж буй иргэдийн гарыг тогтмол халдваргүйжүүлэх, хаалганы бариул бүрийг тогтмол халдваргүйтгэх
  5. Цэвэрлэгээ, үйлчилгээг 2 цаг тутамд зориулалтын ариутгалын бодисоор халдваргүйжүүлэх
  6. Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг бүх салбар нэгжүүд, ӨЭМТ-үүдээр дамжуулан тогтмол өгөх
  7. Яаралтай үед ашиглах дутагдалтай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн судалгааг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх
  8. Хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн онцгой комисст тогтмол мэдээлэх

 

 

 

Чингэлтэй дүүргийн эмнэлэг алба

2020.01.26 16:00