Буцах

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШИНЭ КОРОНАВИРУС (2019-NCOV) –ИЙН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРАЛДЛАА...

Чингэлтэй дүүргийн онцгой комисс 2020 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт шинэ коронавирусын цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж Эмнэлэг албаны бэлэн байдал, тусламж үйлчилгээний нөөцийг газар дээр нь ирж үзлээ.

Тус хуралд эмнэлэг албаны мэргэжилтнүүд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, яаралтай үед авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцыг тайлагнаж, холбогдох сэрэмжлүүлэг мэдээллийг өгч, гарын ариун цэврийг шалгасан практик сургалт зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн засаг даргын үүрэг даалгавраар шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, түүний үйл ажиллагаанд хяналт тавих 2 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, тусгаарлах өрөөний бэлэн байдал, эм, тариа, халдваргүйтгэлийн бодис, нэг удаагийн өмсгөл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, нөөцийг судлан үзэж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах, эргэн мэдээллийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор холбоо харилцааны бэлэн байдлыг сайжруулахыг үүрэг болголоо.

 

Чингэлтэй дүүргийн эмнэлэг алба

2020.01.27 16:50