Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын А/01 дүгээр тушаал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-01/216 дугаар албан даалгаврын хүрээнд П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Жавзан-Орлом “Шинэ хэв шинжийн nCoV коронавирусийн шалтгаант хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины үрэвслийн насанд хүрэгчдийн эмнэлзүйг зөвлөмж” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Эрүүл мэндийн төвийн 57 эмч хамрагдаж, мэдлэг арга зүйгээр хангагдлаа.