НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
2020-01-31-НИЙ ӨДРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
2020 оны 01 дүгээр сарын 31 Улаанбаатар хот
№ |
Хийгдэх ажил |
Хугацаа /өдөр/ |
Биелэлт |
1 |
Харьяа эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тодотгол хийх |
2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор |
Тус төвийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд штабын бие бүрэлдэхүүнд тодотгол хийж, шинэ коронавирусийн урьдчилан сэргийлэлт болон өвчний үеийн оператив төлөвлөгөөг тусгаж, өвчлөлийн үед ажиллах түргэн тусламжийн халдвар хамгааллын багийг томилгоожуулж, хүний нөөц болон яаралтай цугларах бүдүүвчийг шинэчлэн шаардлагатай газруудад байршуулсан. Мөн хариуцлагатай жижүүрийн хуваарийг гаргасан. |
2 |
Томуу томуу төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах |
Албан даалгаврын хугацаагаар |
- Томуу томуу төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах байгууллагын 3 чиглэлээр 19 ажил хийхээр төлөвлөн, бэлэн байдалд шилжин ажиллаж байна. - Коронавирусийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор удирдлагын зөвлөлийн хурлыг 1 удаа зохион байгуулсан. - ЭМЯ, НЭМГ-ын болон удирдах ажилтны шуурхайгаас өгсөн цаг үеийн мэдээ мэдээллийг, эмч, мэргэжилтэн, салбар төвүүдийн эрхлэгч нартай онлайнаар мэдээлж ажиллаж байна. - Салбар төвүүдэд холбогдох ирсэн албан даалгавар, зөвлөмжийг цаг алдалгүй онлайн, цахим хэлбэрээр хүргүүлж, эмч ажилчдад танилцуулан ажиллаж байна. - Иргэдэд зориулсан Коронавирусийн халдвараас сэргийлэх зурган зөвлөмж мэдээллийг байгууллагын веб сайт, цахимд өдөр бүр байршуулсан. - Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор MGL-Дэлхийн монголчуудын радио fm 88.3-д Даваа гариг бүрд шууд мэдээ ярилцлага, зөвлөмжийг нийт 4 удаа хүргэсэн. - Амны хаалтын нөөц дуусаж байгаа тул дотоодын нөөц бололцоогоо ашиглан тус төвийн ажилтан албан хаагчдыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтыг оёж ханган ажиллаж байна.
- “Томуу томуу төст өвчин” сэдвээр 12 дугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Л.Ундармаа багшаар сургалт оруулж, нийт 95 эмч, мэргэжилтэн нар хамрагдсан. - Тус төвийн 5 салбаруудад “2019-2020 оны томуугийн улиралд баримтлах эмнэл зүйн удирдамж” номыг хуваарилан, салбар төвүүд сургалт хийж, 75 эмч нарт заасан. - Салбаруудад Шинэ коронавирус халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар баг томилон хяналт үнэлгээ хийсэн. - Шинэ коронавирусийн халдварын болзошгүй тохиолдлын үед яаралтай тусламжийн болон нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодисын судалгааг дахин гаргаж, НЭМГ-т хүргүүлсэн. - Хүний нөөцийн судалгааг гаргаж, шаардлагатай үед нэмэлтээр дайчлан ажиллуулах албан хаагчдын судалгааг гаргасан. |
3 |
Старфлю эмийн захиалгын саналыг ирүүлэх |
2020 оны 01 дүгээр сарын 31-ний 15.00 цагаас өмнө |
Старфлю эмийн захиалгыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатарт 2020.01.31-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. |
3, 4, 6 дах заалтууд тус төвийн үйл ажиллагаанд хамааралгүй болно.