Буцах

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс дэмжлэг хяналт хийж, “Коронавирусийн халдварын сэргийлэлт, хяналт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгавар,  Нийслэлийн Онцгой комиссын А/01 дүгээр  тушаал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02-01/216 дугаар албан даалгаврын хүрээнд  02 сарын 06-ны өдөр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн чанарын менежер И.Отгончимэг, ахлах зэргийн тархвар судлагч Л.Роломжав нар  Зөвлөх поликлиникийн тусгаарлах өрөөний үйл ажиллагаанд дэмжлэг хяналт хийж,  “Коронавирусийн халдварын сэргийлэлт, хяналт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд  68 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж мэргэжил арга зүйгээр хангагдлаа.