Буцах

НТТТ-ийн дуудлагын их эмч, жолооч нарт Коронавирусийн сэжигтэй дуудлаганд халдвар хамгааллын хувцсыг хэрхэн ашиглах, тээвэрлэх талаар дотоод сургалт өдөр тутам явуулж байна.

Нийслэлийн Түргэн тусламжийн төв коронавирусийн сэжигтэй дуудлаганд үйлчлэх түргэн тусламжийн 30 эмч, 10 жолооч нарт эрүүл мэндийн сайдын халдвар хамгааллын болон холбогдох тушаалын дагуу халдвар хамгааллын хувцас ашиглах, өмсч тайлах дарааллын дагуу өдөр тутам дадлага сургуулилт хийн ажиллаж байна. Сэжигтэй дуудлага гарсан тохиолдолд хэрхэн тээвэрлэх, мэдээллэх журмыг нэг бүрчлэн зааварчилгаа өгч ажиллаж байна.