Буцах

Наркологийн эмнэлэг Дэлхийн тамхнины эсрэг өдрийг "Тамхины талаар ҮНЭНИЙГ ИЛЧИЛЬЕ" уриан дор тэмдэглэн өнгөрөөж байна.

Жил бүрийн 5-р сарын 31-ийг Дэлхий даяар тамхигүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 2020онд энэ өдрийг "Тамхины талаар үнэнийг илчилье" уриан дор хүн бүрт тамхины талаар бодит мэдээлэл өгч, тамхигүй шинэ үеийг төлөвшүүлэхийг уриалж байна.

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь Хөгжлийн төлөө Оном сантай хамтарч халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг болох тамхины хэрэглээг бууруулахад хүн амыг чадваржуулах, хууль зүйн орчин бүрдүүлэх, Тамхины эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар нийт хүн амд чиглэсэн мэдээ, мэдээллийг бэлдэн олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан тамхинаас гарах арга замыг мэргэжлийн түвшинд зөвлөх, сэтгэл зүйн зөвлөгөө хүргэн ажиллаж эхлээд байна