НӨАГ-ын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба нь Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 116/А 565 дугаар тушаал, ЭМС-ын 2019 оны А/566 дугаар тушаалууд, Байгууллагын дүрмийн 2.6.3 дахь заалтыг тус тус үндэслэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулан 14 хоногийн турш байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх дотоод журам, тушаалуудыг нээлттэй уншуулж танилцуулсны дагуу 2020.05.28,29-ны өдрүүдэд “ДУРААРАА БИШ ЖУРМААРАА АЖИЛЛАЦГААЯ” ЧАНАРЫН ӨДӨРЛӨГ-ийг танхимаар болон ZOOM аппликейшн хослуулан ашиглаж нийт 481 ажилтнууд, 33 резидент эмчийн хамруулан амжилттай, үр дүнтэй зохион байгууллаа.
Өдөрлөгөөр:
1. Байгууллагад мөрдөгддөг журам, тушаалд тулгуурласан АХА тэмцээн
2. Үйл ажиллагааны журмуудыг хамруулсан жүжигчилсэн тоглолт хэлбэрээр 2 үе шаттай явагдаж
Эмнэл зүйн тасгаас МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ тэргүүн байранд
Эмнэл зүйн бус албадаас МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА тэргүүн байранд шалгарч цомын эзэн болж хамгийн дураараа биш журмаараа ажиллацгаадаг тасаг, албад тодорлоо.