Вакцин дархлаажуулалтын "Глобал Алянс" сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ДЭМБ-аас хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалт 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд тус тус явагдлаа. Сургалтанд Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд нийт 191 хүн сургалтанд хамрагдлаа. Сургалтанд хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхи сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл ажиллагаа СХД-ийн Эрүүл мэндийн төвөөс анхдагч болон хэрэгжиж байна.