2020 оны 09 дугаар сарын 21 Улаанбаатар хот
Д/д |
Хийгдэх ажил |
Хугацаа /өдөр/ |
Биелэлт |
1 |
Үр хөндөлтийн мэдээллийг 2020 оны 09 сарын 11-ны өдрийн дотор ирүүлэх |
11/IX |
Хамааралгүй. |
2
|
Үзлэгийн цаг захиалгын үйлчилгээг зохицуулах НЭМГ-ын даргын 02 албан даалгаврын хэрэгжилтийг хангах, ажлын тайланг ирүүлэх |
20/IX |
Хамааралгүй. |
3 |
Боловсролын байгууллагын багш ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг чанартай, хариуцлагатай зохион байгуулан тайланг хугацаанд нь ирүүлэх |
1/X |
Хамааралгүй. |
4 |
Коронавируст ковид 19 халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний үйл ажиллагаа эрчимжүүлэх |
30/IX |
Тус төв нь 2020 оны 3 сараас 09 сарын 15-ныг хүртэл Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 44 удаагийн тусгай үүргийн онгоц тосон бэлэн байдлыг ханган ажилласан. Энэ хугацаанд нийт 225 иргэнийг хүлээн авч, ХӨСҮТ, ЦТЭ болон тусгаарлах байрнуудад хүргэн өгч ажилласан байна. Тусгай үүргийн онгоц тоссоны дараа машины халдваргүйтгэлийг заавар журмын дагуу халдваргүйжүүлэн ажиллаж байна. 2020 оны 6 сарын 12-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Коронавируст халдвар (Covid 19)-ын халдварын сэргийлэлт, ба хяналт эмнэл зүйн менежмент” сэдэвт сургагч багшийн сургалтад тус төвийн 10 эмч хамрагдсан.
Сургалтад хамрагдсан эмч нарт гарын авлага, сургалтын хичээлүүдийг олгосон. Уг сургалтад хамрагдаж 10 сургагч багштай болсноор салбар бүрт цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр эмч нартаа Covid 19-н мэдээ, мэдээлэл хувийн хамгаалах хувцас хэрэглэлийг зөв өмсөх болон тайлах дарааллыг заавар журмын дагуу зөв хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах бүрэн боломж бүрдсэн байна |
5 |
Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах, жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээг сайжруулах |
30/X |
Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр гэрийн төрөлтийн дуудлагад чанарын албанаас хэлэлцүүлэг хийж, нийт эмч нарт зөвлөмж гаргасан. Төрөх, гэрийн төрөлтийн яаралтай дуудлагын хүлээгдлийг бууруулах зорилгоор Чингэлтэй салбар төвийг байгуулж ажилласан. Төрөх дуудлагад үйлчлэх эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй хангаж, байгууллагын хэмжээнд 14-21 хоногийн нөөцийг бүрдүүлж ажиллаж байна. |
6 |
Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг, Бүгд найрамдах Турк улсын Станбул хотын хөрөнгө оруулалттай “Тика” төслийн буцалтгүй тусламжаар Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй жишиг Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэргээн засах “Хан-Уул” төв болон Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахад дарга нар онцгой анхаарах |
30/X |
Хамааралгүй. |
7 |
Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах |
1/X |
Байгууллагын хэмжээнд өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 31 худаг цэвэрлэх, халаалтын активатор солих, баазын грашийн хаалга солих, халаалтын бойлуур тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. |
8 |
Коронавируст халдвараас гадна улирлын томуугийн өвчлөл, тарваган тахал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ХЭМБ-ын хэвлэлийн ажилчдыг хамруулсан сургалтанд ажилчдаа идэвхтэй оролцуулах |
18/IX |
Коронавируст халдварын үед ажиллах багийн бэлэн байдлыг хангах, мэргэжил арга зүйн дэмжлэгээр хангаж ажиллах зорилгоор дараах 2 сэдвээр сургалт зохион байгууллаа. Хичээлийн сэдэв I.Covid 19 – Халдварын Сэргийлэлт Хяналт II.Covid 19 үед хийх халдваргүйтгэлийн үйл ажиллагаа сэдэвт Сургалтад нийт 125 эмч ажилчид хамрагдлаа. “Короновируст халдвар (covid-19)-ын сэргийлэлт, хяналт ба эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалтад 75 эмч хамрагдсан. 2020 оны 6 сарын 12-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Коронавируст халдвар (Covid 19)-ын халдварын сэргийлэлт, ба хяналт эмнэл зүйн менежмент” сэдэвт сургагч багшийн сургалтад тус төвийн 10 эмч хамрагдсан. 2020 оны 7 болон 8 саруудад ЗӨСҮТ-тэй хамтран нийт эмч нартаа “Тарваган тахал өвчний тархвар судлал, хариу арга хэмжээ” “Тарваган тахал өвчний эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2 удаа амжилттай зохион байгууллаа. Угаарын хийн хордлогын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж сэдэвт сургалтад салбар төвүүдийн нийт 80 эмч хамрагдсан. |
9 |
“Коронавируст (COVID) халдварт цар тахлын үед ажиллах “Өрхийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдал” сэдэвт зөвлөгөөнд санал ирүүлэх |
8/IX |
Саналыг хугацаанд нь холбогдох мэргэжилтэнд цахим хаягаар хүргүүлсэн. |
10 |
НЭМГ-ын даргын 2019 оны А/59 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, биелэлтийг 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ЭТХ-т ирүүлэх |
11/IX |
НЭМГ-ын даргын 2019 оны А/59 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, биелэлтийн тайланг албан бичгээр НЭМГ-ын ЭТХ-т явуулсан. |