Буцах

НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЭМТ, ӨЭМТ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ХӨЦМ-ИЙН ШИНЭЧИЛСЭН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА...

ХӨЦМ /Хүүхдийн өвчний цогц менежмент/-ийн сургалт энэ сарын 9-16-ны өдрүүдэд Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад Налайх, Багахангай ЭМТ-ийн ЯТ-ийн болон хүүхдийн эмч нар мөн ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтний төлөөлөл 30 хүн хамрагдаж, 0-5 хүртэл насны хүүхдийн үзлэгийг хэрхэн хийх, үнэлэх, ангилах, эмчлэх, зөвлөх аргад суралцаж, үзлэг хяналт, өвчний үед авах цогц арга хэмжээний эмнэлзүйд суралцлаа.
Шинэчилсэн хөтөлбөрийн тус сургалтыг АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ны магистр Б.Амгалан, Налайх ЭМТ-ийн НЭМТҮХОрлогч Ц.Алтантуяа нар зааж, зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Тус сургалтад эмч, мэргэжилтнүүд хамрагдсанаар ТТТӨ-ний бэлэн байдлыг хангахад хүүхдийн өвчний цогц менежментийн дагуу мэдлэгээ нэмэгдүүлэн, чадавхижиж, бага насны хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.
Энэхүү хоёр ээлжээр зохион байгуулагдаж буй сургалтыг НЭМГ, Монголын хүүхдийн анагаахын академи, ЭМТ-үүд хамтран явуулж байгаа бөгөөд гол зорилго нь ХӨЦМ-ийн хөтөлбөрийн шинэчилсэн сургалтад ӨЭМТ-ийн эмч нарыг хамруулж, мэдлэг олгоход оршиж буй юм.