Буцах

БЗД-ийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 22298 хүүхэд хамрагдаад байна

БЗД-ийн хэмжээнд зургаан сартайгаас ес хүртэлх насны томуугийн дархлаажуулалтад хамрагдах 74.184 хүүхэд байна. Харин энэ сарын 6-ны байдлаар 22.298 хүүхэд буюу 30,05 хувь нь хамрагдсан бол ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд гээд зорилтот бүлгийн 119 хүнийг дархлаажуулжээ. Энэ жилийн хувьд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох 6 сартайгаас 9 настай хүүхдүүдийг вакцинжуулах ажил энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ. Хүүхдүүдэд вакцин хийлгэхийн өмнөх сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхээр нь зөвшөөрөлийн хуудсанд гарын үсэг зуруулж вакцинжуулж байна. Харин насанд хүрэгчдийн хувьд 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны ахмадууд болон архаг суурь өвчтэй хүмүүс, Эрүүл мэндийн ажилтануудад харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.