Буцах

ЭНЭРЭЛ ЭМНЭЛЭГ 2020 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАРУУЛАЛТАНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

НЗДТГ-аас Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудад зохих журмын дагуу үнэлгээ хийж, шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг шалгарууллаа. Уг шалгуурын ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА номинацид Энэрэл эмнэлэг 2020 онд хийсэн ажил, амжилт бүтээлээрээ шалгарч ХОЁРДУГААР байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн тус эмнэлгийн 3 ажилтан шилдэг, эмч, эмнэлгийн мэргэжилтнээр шалгарч 2020 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулан, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллан, ажил үйлсээрээ тэргүүлсэн эмнэлгийн хамт олондоо талархаж, НЗД-ын А/881-р захирамжийн дагуу нийт ажилчдад нэг зуун мянган төгрөгийн мөнгөн урамжуулал олгохоор удирдлагын багаас шийдвэрлэв.