2020 оны 10 дугаар сарын 08 Улаанбаатар хот
Д/д |
Үүрэг даалгаврын чиглэл
|
Хариуцсан хэлтэс |
Хугацаа |
1 |
“Сүрьеэгүй хороо, сүрьеэгүй ААН, байгууллага, сүрьеэгүй сургууль, цэцэрлэг болох тухай” Нийслэлийн Засаг даргын А/1107 дугаар захирамжийн удирдамж, заавар чиглэлийн дагуу үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулж, тайланг хугацаанд нь ирүүлэх |
ЭМТҮЧАБ |
ХӨСҮТ-н Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас зохион байгуулсан "Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халдварын хяналт сэргийлэлтийн талаар эрүүл мэндийн ажилтныг сургах сургалт" сэдэвт сургалтад тус төвийн 3 эмч 2020.06.03, 04-ний өдрүүдэд хамрагдаж, 2 багц цагийн гэрчилгээ авсан. Сургалтад: ü Халдвар судлаач Б.Сарантуяа ü Эмч П.Баясгалан ü Эмч Б.Батбулган нар хамрагдлаа. |
2 |
Томуугийн дархлаажуулалтыг зохион байгуулалттай, үр дүнтэй зохион байгуулах |
Халдвар судлаач |
Тус төв нь ХӨСҮТ-н дархлаажуулалтын албанаас нийт 360 хүн тус томуугийн вакциныг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч одоогийн байдлаар нийт 290 хүн тун вакциныг их эмч, эмнэлгийн ажилчдадаа тэгш хүртээмжтэйгээр хуваарилан хийж гүйцэтгэж байна. Үлдсэн 70 хүн тун вакциныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийн тараах материалыг салбар нэгжүүддээ тараан үйл ажиллагаандаа тогтмол ашиглан ажиллаж байна. Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь улирлын томуугийн хүндрэлээс сэргийлэх өндөр үр дүнтэй арга юм. |
3 |
Эмч үйлчлүүлэгчийн харилцаа, жирэмсний үеийн зөвлөгөө /цахим сургалтад өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах/ |
Сургалтын алба |
2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр НЭМГ болон Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос хамтран зохион байгуулсан “Жирэмсэн үеийн тусламж, үйлчилгээний бодлого эрх зүйн зохицуулалт” сэдэвт цахим сургалтад тус төвийн 5 салбарын нийт 98 их эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр НЭМГ болон Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос хамтран зохион байгуулсан “Жирэмсний хяналтын ач холбогдол” цахим сургалтад тус төвийн 5 салбарын нийт 92 их эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан. |
4 |
Шинэ коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор өөрсдийн эмнэлэг дээрээ зай барих, маск зүүх, гар халдваргүйжүүлэх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сахихад анхаарах. |
Эмийн сангийн эрхлэгч, халдвар судлаач |
Covid 19 халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэн зорилгоор дараах нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд: · Гар халдваргүйжүүлэгч 24 л · Амны хаалт 9000 ш · Санитол 30 гр 200 ш · Санитол 500 мл 5 ш · Нэг удаагийн комбинзон 216 ш · N95 маск 240 ш · Нүүрний хаалт 150 · Жавелин 10 хайрцаг Мөн төвийн бүх салбарууддаа хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх тайлах дараалалд дотоодын хяналт хийж, хамгаалах хувцас хэрэглэлийг хэрхэн өмсөж тайлж буйд хяналтын хуудасны дагуу үнэлгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа. Ажилчид хувийн хамгаалах хувцас хэрэглэлийг дарааллын дагуу зөв өмсөж тайлж байсан болно. Баянзүрх салбарын их эмч, ажилчид хувийн хамгаалах хувцас хэрэглэлийг зааврын дагуу өмсөж тайлан, үр дүнгээ тайлагнаж ажиллалаа.
|
5 |
Харьяа байгууллагууд хуруу хэмжигчийн тоог нэмэх, дүүргийн эрүүл мэндийн төв өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хуруу хэмжигчтэй болгох ажлыг зохион байгуулахад онцгой анхаарах |
Эмийн сангийн эрхлэгч |
Төв болон салбарын хэмжээнд нөөцөд 7 ш пульсоксиметр , дуудлагын 125 их эмчид 125 ш пульсоксиметр, нийт 132 ш пульсоксиметр буюу хуруу хэмжигчийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. |