Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, газар хөдлөлт, осол гэмтэл, эмзэг байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран "Гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ” сургалтыг 04 дүгээр сарын 05-нд зохион байгууллаа.
Онцгой байдлын хэлтсийн сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас “Гамшгийн тухай ерөнхий ойлголт”, “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн аж ахуй нэгж байгууллагын эрх, үүрэг”, “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, ач холбогдол, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, нүүлгэн шилжүүлэх журам, бэлэн байдлын үзлэг” сэдвээр сургалт хийн Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн 162 ажилчид хамрагдлаа.