2020-10-13-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ
2020 оны 10 дугаар сарын 26 Улаанбаатар хот
Д/д |
Хийгдэх ажил |
Хугацаа |
Биелэлт |
1 |
“Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний хурал”-д эрдэмтэн судлаачдыг оролцох боломжоор хангах |
14 |
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын “Эрдэм шинжилгээний хурал”-д тус төвөөс илтгэл, судалгаатай оролцохоор бэлдэж байна. |
2 |
“Сайн туршлага-2020” арга хэмжээнд оролцох шилдэг технологи, шинэ бүтээлч ажлуудын талаарх материалыг бэлдэх |
14 |
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулдаг “Сайн туршлага-2020” арга хэмжээнд оролцох материалыг 27-нд файлаар өгч, өдөрлөгт оролцохоор бэлтгэн ажиллаж байна. |
3 |
ТТТӨ-нөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх |
14 |
1. ТТТӨ-нөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах байгууллагын тодотгол, 3 чиглэлээр 16 ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2. НЭМГ-ын 1/624 тоот "Төлөвлөгөө зөвлөмж хүргүүлэх тухай", НЗД-ын А/577 тоот захирамж, ЭМС-ын 2014 оны 358 дугаар тушаал дагуу байгууллагын нэмэлт тодотгол, төлөвлөгөө хийх ажлыг эмч эмнэлгийн ажилчдад мэдээлж, мэдээллээр хангасан.
3. 2020.10.12-14-ны өдрүүдэд “Амьсгалын замын вирусийн цочмог халдвар” сэдвээр тус төвийн 110 их эмч, сувилагч нар онлайн сургалтад хамрагдсан.
4. Иргэдэд чиглэсэн ТТТӨ-өөс сэргийлэх талаар MGL-Дэлхийн Монголчуудын радио fm 88.3-д дараах сэдвүүдээр шууд эфирт зөвлөмж хүргүүлсэн. Үүнд: - ТТТӨ болон Covid-19-ийн үед “хоолой амыг зайлах аргуудаас иргэдэд өгөх зөвлөмж”, “Угаарын хийн хордлогоос сэргийлэх аргууд” - ТТТӨ болон Covid-19-ийн үед “Гэртээ гэрийн дэглэм сахиж байгаа иргэдэд өгөх зөвлөмж” - Гадаад дотоод агаарын солилцоо, ариутгал халдваргүйтгэл хийх арга, заавар зөвлөмж - Байгууллагын фейсбүүк хуудсанд ТТТӨ-ний талаар зурган болон видео мэдээлэл 10 удаа байршуулсан. 5. Гар халдваргүйжүүлэгч тогтоогч нэмэлтээр 35 ширхэг шинээр салбар нэгжүүдэд суурилуулсан. - Эмийн сан - Зохицуулагчийн өрөө - Ажилчдын хооллох заал - Нийтийн эзэмшлийн коридор - Зайлшгүй шаардлагатай төвлөрсөн ариутгал гэх мэт 5 газар зааврын хамтаар байршуулсан. |
4 |
Бүх байгууллагууд халдвар хамгааллын дэглэм, коронавируст “Ковид-19” халдварын үеийн дэглэмээ чандлан баримталж ажиллах |
14 |
Covid 19 вирусийн одоогийн нөхцөл байдлын үеийн мэдээ, мэдээллийг цахимаар өглөө бүр өгч, ажилчдыг олноор цугларч халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Цахим хурлаар түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын тоо, угаарын хийн хордлого, жирэмсэн болон хүүхдийн яаралтай дуудлага, коронавирусийн сэжигтэй дуудлагын талаар салбар тус бүрээс мэдээлэл авч ажиллаж байна.
Covid 19 вирусийн халдварын үед дайчлагдан ажиллах 30 эмч, 10 жолооч нийт 40 ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор БНСУ-ын “Медстар” үйлдвэрийн SGTi-flex COVID-19 IgM & IgG буюу хүний сийвэн эсвэл цусан дахь COVID-19–ийн эсрэг биеийг илрүүлэх хурдавчилсан тест 40 ширхгийг авч үйл ажиллагаандаа хэрэглэхээр нөөц бүрдүүлэн ажиллаж байна.
Гар халдваргүйжүүлэгч тогтоогч нэмэлтээр нийт 35 ширхэг шинээр салбар нэгжүүдэд суурилуулсан. Салбар нэгжүүдэд байршуулахдаа · Эмийн сан, · Зохицуулагчийн өрөө, · Ажилчдын хооллох заал · Нийтийн эзэмшлийн коридор · Зайлшгүй шаардлагатай төвлөрсөн ариутгал гэх мэт 5 газар зааврын хамтаар байршуулсан. |
5 |
ЭМЯ-наас чиглэл ирэх хүртэл томуугийн дархлаажуулалтыг зорилтот бүлгийнхэнд үргэлжлүүлэн хийх |
14 |
Төвийн ажилчдыг томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, нийт 360 ажилчдыг хамруулсан. Дархлаажуулалтыг 2020.10.05 болон 06-ны өдрүүдэд 290 хүн тунг, 2020.10.09-ний өдөр шинээр ажилд орсон болон дадлагажигч эмч, өмнөх дархлаажуулалтаас үлдсэн эмч 70 их эмч, ажилтныг тус тус хамруулсан. Нийт вакцинд хамрагдсан ажилчдад дархлаажуулалтын дараах хариу урвал илрээгүй. Дархлаажуулалтын хамрагдалтын мэдээ тайланг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба болон томуугийн тандалт судалгааны албанд мэдээлсэн болно. |
Тус төвийн үйл ажиллагаанд хамааралгүй үүрэг даалгаврыг хассан болно.