НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН Онош зүйн тасгийн хамт олон "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аяныг амны хаалтыг алхам тутамдаа хэвшүүлэх уриалгаар үргэлжлүүлж байна.
Иргэд эрүүл мэндийн их, бага олон шалтгаанаар эмнэлгийн байгууллагад хандах нь элбэг. Тухайлбал, Налайх ЭМТ-ийн Лабораторид өдөрт 150 орчим хүн шинжилгээ өгөхөөр ирж, давхардсан тоогоор 430 орчим шинжилгээ хийгддэг. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байгууллагаар олон шалтгаанаар их хүн нэг дор цугларч, үйлчлүүлэх нь халдварын хамгийн эрсдэл өндөртэй орчинг бүрдүүлж байгааг анхааруулж, урьдчилан сэргийлэх хамгийн энгийн боловч чухал аргыг санал болголоо. Уриалгад нийт иргэд, үйлчлүүлэгчдийг болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ нэгдэж, амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс өөрийгөө гэр бүлээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриалж байна. ХҮН БҮР ХИЧЭЭЦГЭЭЕ-ЭЕРЭГ БАЙЦГААЯ. ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ-ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЦГААЯ.