Буцах

2020-10-29-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ

 

2020 оны 11 дүгээр сарын 10                                                                                      Улаанбаатар хот

 

Д/д

Хийгдэх ажил

Хугацаа

Биелэлт

1

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх,  эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны шалгаруулалтад оролцох материалыг товлосон хугацаанд ирүүлэх, /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

НЭМГ-ын 1/739 дүгээр албан бичгийн дагуу тайлан болон урамшуулалд хамрагдах ажилчдын бичиг баримтыг бүрдүүлэн хурлаар хэлэлцүүлж, НЭМГ-т 11 дүгээр сарын 12-ны өдөр холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.

2

2020 оны жилийн эцсээр өр авлагагүй гарахад анхаарч ажиллах /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

Covid- 19-тэй холбоотойгоор эмийн өр, цалингийн өрийг шат дараатайгаар сар бүр бууруулж, жилийн эцэс хүртэл өр авлагагүй ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

3

Эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

Хэвтэн эмчлүүлэх тасаг нэгжгүй учир эмчилгээний хоолны чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлгээний зөвлөмж тус төвд хамааралгүй болно. Нийт ажилчдын хоолыг эрүүл ахуйн шаардлага хангасан, шинжилгээний бичигтэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч, хоол үйлдвэрлэлийг стандартын дагуу амт чанартайгаар үйлдвэрлэн, хангаж байна.

4

ТТТӨ болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх, дадлага сургалтыг тогтмол явуулах,  /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

2020 оны 11 сарын 04-ний  өдөр дадлагажигч эмч нарт зориулан  Гарын эрүүл ахуй, ариун цэвэрсэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа. Мөн Black box ашиглан гараа хэрхэн зөв халдваргүйжүүлснийг бодитоор харж, өөрсдөдөө үнэлгээ дүгнэлт өглөө.



Гарын эрүүл ахуйн хяналт хийж буй нь

Covid 19 вирусийн сэрэмжлүүлэг, санамж, мэдээлэх хуудсуудыг салбар нэгжүүдэд болон байгууллын веб сайтад мэдээ мэдээлэл олгох зорилгоор байршуулан ажиллаж байна. Төвийн болон бүх салбарын ажилчдын халууныг зайнаас хэмжих үйл ажиллагааг 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс эхлүүлсэн ба баримтжуулан тэмдэглэл  хөтлөн ажиллаж байна.


5

Маскаа зүүе, Гараа угааяаяныг байгууллага бүр дэмжин ажиллах, эмнэлгийн орчинд амны хаалт тогтмол хэрэглэх заавар зөвлөмжийг хүргэх хөтөч ажиллуулах  /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Маскаа зүүцгээе, гараа угаая  2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулагдаж буй хоёрдугаар аянд тус төв нэгдэж, 5 зүйлийн 13 төрлийн ажил бүхий төлөвлөгөөг боловсруулан баталж, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.      

6

ТТТӨ-ний хүрээнд хийсэн ажлын тайланг сар бүр тогтмол ирүүлэх /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

Төвийн ажилчдыг томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж, нийт 360 ажилчдыг томуугийн дархлаажуулалтад хамруулсан болно. Дархлаажуулалтыг хийхдээ 2020 оны 10 сарын 05 болон 06-ны өдрүүдэд 290 хүн тунг,  2020 оны 10 сарын 09-ний шинээр орсон болон дадлагажигч эмч, өмнөх дархлаажуулалтаас үлдсэн эмч 70 их эмч, ажилтныг тус тус хамруулсан болно. Нийт вакцинд хамрагдсан ажилчдад дархлаажуулалтын дараах хариу урвал илрээгүй. Дархлаажуулалтын хамрагдалтын мэдээ тайланг ХӨСҮТ-н дархлаажуулалтын алба болон томуугийн тандалт судалгааны албанд мэдээлсэн болно


2020 оны 10 сарын 12;13;14-ний өдрүүдэд Амьсгалын замын цочмог вирусийн халдварсэдэвт сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр төвийн болон бусад салбарын их эмч, эмнэлгийн ажилчдадаа зохион байгууллаа. Сургалтыг АУ-ны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэл заалаа.       


Тус томуугийн сургалтанд нийт 110 их эмч, сувилагчид хамрагдлаа.

Томуугийн тайлан мэдээг цаг хугацаанд нь хүргүүлж ажиллана.

            

 

 Тус төвийн үйл ажиллагаанд хамааралгүй заалтуудыг хассан болно.