Баянзүрх дүүргийн хэмжээнд 3-р сарын 23-ны өдрийн байдлаар 40498 хүнийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Энэхүү үйл ажиллагааг дархлаажуулалтын байнгын 10 цэг, түр 1 цэгээр дамжуулан хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар дээрх цэгүүдэд 17 багийн 154 ажилтан ажиллаж, зорилтот бүлгийн иргэд болох 50-64 насныханд хуваарийн дагуу дархлаажуулалтыг хийх ажил АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, УХТЭмнэлэг, 14, 21, 44, 84, 92, 102, 87, 88-р сургуулиуд дээр үргэлжилж байна.