Буцах

БЗД-ийн таван цэг өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж, 20.176 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Энэ хүрээнд бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулсан. Харин өнөөдрөөс эхлэн БЗД-ийн таван байршлын цэгүүд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.