Буцах

СҮХБААТАР ДҮҮРЭГТ “УЛААНБУРХАН УЛААНУУДЫН ЭСРЭГ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

Эрүүл мэндийн сайдын А/207, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/71 дүгээр тушаалын дагуу Дүүргийн хэмжээнд “Дархлаажуулалтын ээлжит 10 хоног”-ийг 2019 оны 05 сарын 15-25 –ны өдрүүдэд “Улаанбурханд цэг тавья” уриан дор зохион байгуулна. Тус 10 хоногийн хугацаанд дүүргийн 22 их дээд сургууль, 36 ерөнхий боловсролын сургуулийн 23522 орчим хүүхдийг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд сургуулийн орчинд болон дархлаажуулалтын цэгээр дархлаажуулна.

Нэмэлт дархлаажуулалтын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбурхан улаануудын эсрэг дархлаажуулалт зохион байгуулах нь” сэдэвт 4 удаагийн сургалт зохион байгуулж  Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 57 эмч,  сувилагч, нийгмийн ажилтан,    Ерөнхий боловсролын сургуулийн 23 эмч, 36 захирал нарт мэдээлэл өгч, мэргэжил аргазүйгээр хангалаа.

Иймээс иргэд, эцэг эхчүүд та бүхэн 2001-2009 онд төрсөн 10 –18 насны хүүхдээ улаанбурхан улаануудын эсрэг дархлаажуулалтанд идэвхитэй хамруулаарай!

 

ХЭРЭВ ХАЛДВАРТ ӨВЧИН БОРОО ЮМ БОЛ  ДАРХЛААЖУУЛАЛТ ШҮХЭР ЮМ.

ДАРХЛААЖУУЛАЛТАНДАА ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАЖ УЛААНБУРХАНД  ЦЭГ ТАВЬЦГААЯ !