Буцах

Япон улсын Цүкүба Их Сургуультай хамтран АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Нийслэлийн Амгалан амаржих газрын хамтарсан Доулаг бэлтгэх сургалтын дадлагын хичээлүүдийг төрөх эмнэлгүүдээр хийж байна.

      Нийслэлийн Амгалан амаржих газрын удирдлага болон төрөх тасгийн хамт олон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар, Япон улсын Цүкүба их сургуулийн Доула (төрөлтийн үеийн хамтрагч) чиглэлээр мэргэшсэн судлаач,профессор Фукузава Р.К, Цукуба Их Сургуулийн профессор Т. Ганчимэг болон эх барихын 4-р курсын дадлага хийх оюутнуудыг хүлээн авч уулзав.
Эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал ихтэй байгаа үед эхчүүдэд сэтгэл зүй болон хэрэгцээт тусламж дэмжлэгийг төрөх үеийн хамтрагч буюу Доулагийн тусламж үйлчилгээг үзүүлсэн Сувилахуйн сургуулийн эх барихын 4-р курсын оюутнуудтай амаржих газрын дарга Ц.Батболд, Бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга А.Амартүвшин, Цукуба их сургуулийн багш Фукузава Риэко Киши нар уулзаж санал сэтгэгдлийн сонсож арга зүйн зөвлөмжийг өглөө.