Буцах

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2021.04.29

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

 

100 айлд байрлах Зөвлөх поликлиникт:

    1.   Архивын эрхлэгч

    2.   Тархвар судлаач /Халдвар судлаач/

    3.   Хүний нөөцийн ажилтан

    4.   Нян судлалын эмч /Бактериологич эмч /Эмнэл зүйн эмгэг судлаач эмч/

    5.   Клиник, био химийн эмч

    6.   Лаборант

    7.   Эмчилгээний сувилагч /Өдрийн эмчилгээний сувилагч/

    8.   Мэсийн эмч

    9.   Дархлаажуулалтын сувилагч

    10. Дотоод шүүрлийн эмч 

    11. Дотрын эмч

    12. Мэдээлэл технологийн инженер

    13. Мэдрэлийн эмч

    14. Эрүүл мэндийн эдийн засагч /АШУҮИС төгссөн/

 

            Дамбадаржаад байрлах Салбар амбулатори 2-т:

1.    Эх баригч бага эмч

     

            Дамбадаржаад байрлах Сувиллын газарт:

1.    Хөдөлгөөн засалч

2.    Дотрын эмч

 

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:

-       Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-       Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн

-       Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай

-       Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах

-       Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай

-       Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах

 

Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлэн  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.

Бүрдүүлэх материал:

-     Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг  А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)

-       Иргэний үнэмлэхийн хуулбар   

-       Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

-       Намтар

-       Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

-      Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808