Коронавирусын халдварын хөнгөн тохиолдлыг эмчлэх эмнэлэг, тусгаарлах байранд дараах ажлын байранд гэрээгээр ажиллуулна. Үүнд
- Хүний их эмч
- Сувилагч
- Нийгмийн ажилтан
- Үйлчлэгч
Ажлын байранд тавигдах нийтлэг шалгуур:
- Тухайн ажлын байранд нийцсэн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай
- Ажлын ачаалал дааж, гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
- Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачилгатай
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
Гэрээт ажлын байрыг сонирхсон ажил горилогчид дараах материалыг бүрдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн албанд хандана уу.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн 2019 оны шинэ анкетыг А маягтын дагуу бүрэн бөглөсөн байх)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, сертификатын хуулбар /эх хувийн хамт/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Хүний нөөцийн алба Харилцах утас –11350808