Буцах

Амны хаалт зөв хэрэглэх заавар

Aмны хаалт зүүх нь аливаа вирус халдахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Амны хаалтыг зүүхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай.

Хамгаалах хэрэгсэл буюу амны хаалтыг зөв сонгох нь чухал. Амны хаалтын гадна нь тал нь хөх өнгөтэй байгаа нь энэ хэсэг усны хамгаалалттай юм. Дотор тал нь цагаан өнгөтэй, шингээгч материалтай байна. Хүн ханиалгавал амны хаалтны дотор талд шингэнэ. Иймээс хөх өнгийг гадагш нь, цагаан өнгийг дотор тал руу нь харуулж зүүнэ

Хүмүүс хамраа ил гарган зүүсэн байхыг олон харж байсан биз. Ингэж зүүх нь маш буруу. Тэгэхээр хамраа заавал бүтүүлнэ. Зарим хүмүүс дан цаасан давхарга бүхий амны хаалтыг хэрэглэдэг. Тэдгээрт халдвараас хамгаалах ямар ч үйлчлэл байхгүй.
Амны хаалтны нэг хэсэгт уян төмөр байдаг. Энэ нь амны хаалтыг зүүхэд дээд талд нь байрлах ёстойг харуулж байна.
Амны хаалтаа зүүгээд уг уян төмрийн хэсгийг нь сайн чимхээд хамар луугаа дарж өгнө, дараа нь доод хэсгийг битүүлнэ.
Таны амны хаалт доош унжсан эсэхийг шалгаж бай. Хэн нэгэн амны хаалтаа ийм байдалтай зүүсэн байвал хамраа далдлах хэрэгтэй гэж заавал хэлээрэй.
Амны хаалтыг зөв тайлах нь бас маш чухал. Амны хаалт зүүх хугацаанд бохирдсон гэдгийг санаарай.
Тиймээс тайлахдаа гараа бохирдуулж болохгүй. Тайлсны дараа хаяна. Дараа нь гараа ариутгана.