«ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ - 2021»
ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ
Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбооноос санаачлан “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” аяныг 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ удаагийн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалахад бүх нийтийн оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монгол улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурч байгаа ба нийт нялхасын дөнгөж 50 хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан, хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байна.
1. Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол юу вэ?
Хүүхдэд ангир уургыг эрт амлуулах нь нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжүүлэн хооллох нь суулгалтаар эндэх эрсдэлийг 75-93 хувь, уушигны хатгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь, мөн чихрийн шижин хэв шинж-2 өвчнөөр өвчлөх эрсдэлийг 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар тус тус буурдаг болохыг судалгаагаар нотолсон.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор дараах өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг.
2. Эхийн сүүгээр хооллолтонд хүн бүрийн оролцоо чухал
Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний асуудал биш. Тэдэнд аав нар, гэр бүлийн бусад гишүүд, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй.
Хаана ч хэзээ ч эхийг хүүхдээ хөхүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
Эхийн сэтгэл санааг дэмжих / төрсний дараах үеийн стрессэд өртөхөөс сэргийлэх/
Хөхүүл эх хангалттай амарч чадаж байгаа эсэхийг ажиглах
Хоол хүнснээсээ хангалттай шим тэжээлийн хэрэгцээгээ авч чадаж байгаа эсэхийг ажиглах
Эх сурвалж:
1. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв / https://www.facebook.com/NCPHMongolia/
2. ЭМЯ, НЭҮТ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран гаргасан “Эхийн сүүгээр хооллолт бидний амьдралд” товхимол
ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ХАМГААЛЪЯ...
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ